• Youtube
  • Instagram


Мэдээлэл харилцааны албаны гэрээт ажилтан ажилд авна





АЖЛЫН БАЙРНЫ ТАНИЛЦУУЛГА

  • Мэдээлэл Харилцааны Албаны хугацаат гэрээт ажилтан нь өдөр тутмын ажилдаа дараах 
  • ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
  • ID дугаар сэргээх мэдээ мэдээллийг утсан болон бусад хэлбэрээр хүргэх
  • Нэмэлтээр хэрэгжих төсөл хэрэгжүүлэлттэй холбоотой мэдээ мэдээлэл өгөх (Утсаар 
  • болон бусад сувгаар)
  • Бие Даасан Гишүүдийн хувийн мэдээлэл, холбоо барих мэдээллийг стандартын дагуу 
  • шинэчлэх, оруулах
  • Бие Даасан Гишүүдийн гэрээг системд стандартын дагуу оруулах
  • Бие Даасан Гишүүдээс ирж буй захиа, бичиг баримтыг хүлээн авах, Гишүүдэд илгээх
  • Багийн удирдах болон бусад ажилтнуудтай хамтран ажиллах
  • Бусад бичиг цаасны ажил

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ШААРДЛАГА

Тус ажлын байранд дараах үндсэн шаардлагууд тавигдана. Үүнд:

  • Дээд боловсролтой байх
  • Үйлчлүүлэгчтэй шууд харилцан ажиллаж байсан туршлагатай байх
  • Утасны дуудлаганд хариулах, үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
  • Харилцааны соёлтой буюу хүлээцтэй бусдыг сонсох чадвартай байх
  • Англи, Орос хэлний тодорхой мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программуудын мэдлэгтэй байх
  • Олон төрлийн ажлыг нэгэн зэрэг ангилан хийх чадвартай байх
  • Нямбай, жижиг зүйлст анхаарал хандуулах чадвартай байх
  • Хурдан, шаламгай, багаар ажиллах чадвартай байх

АЖЛЫН НӨХЦӨЛ: Хөнгөн, оффисын ажил

Хугацаат гэрээний үйлчлэх хугацаа нь 2023 оны 11-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 03-р сарын 31-ний өдөр байна.

📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.