Өрөмдлөгийн Материалын Зохицуулагч ажилд авна.
2026-07-09
Гүйцэтгэх үүрэг
Өрөмдлөг, худаг байгууламж, технологийн цооног тоноглох материалуудын техникийн шаардлагуудыг боловсруулах, хянах, шинэчлэн сайжруулах Худалдан авалт болон үйл ажиллагаанд ашиглагдах техникийн зураг, материалын үзүүлэлтийн хуудас, инженерийн баримт бичгийг бэлтгэх, хянах, шинэчлэх Өөр өөр үйлдвэрлэгчдээс нийлүүлэгдэж буй эд анги, материалуудын хоорондын техникийн нийцэл болон жигд байдлыг хангах Өрөмдлөг, технологийн цооногийн материалын техникийн стандартжилтыг дэмжин ажиллах Худалдан авалт, хангамжийн багт нийлүүлэгч сонгох, худалдан авалтын үйл явцын үед техникийн мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх Нийлүүлэгчдийн ирүүлсэн техникийн санал, материалын техникийн үзүүлэлтийн хуудас, нийцлийн баримт бичгүүдийг Компанийн техникийн шаардлагатай харьцуулан техникийн үнэлгээ хийх Худалдан авсан бүх материалууд нь нийлүүлэлт болон суурилуулалтын өмнө батлагдсан техникийн шаардлагад бүрэн нийцэж буй эсэхийг хангах Материалтай холбоотой техникийн эрсдлийг тодорхойлж, үйл ажиллагааны саатал, асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг санал болгох Шууд удирдлагаас өгсөн инженер, өрөмдлөгтэй холбоотой бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх Мэргэжил, ажлын туршлага
Уул уурхайн инженер, Геологийн инженер, Механикийн инженер, Материалын инженер, Химийн инженер эсвэл холбогдох бусад инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй Өрөмдлөг, худаг байгууламж, цооног тоноглох систем, материалын инженерчлэл, чанарын хяналттай холбоотой нэмэлт сургалт, мэргэшлийг давуу талд тооцно Уул уурхай үйл ажиллагаанд өрөмдлөг, худаг байгууламж, цооног тоноглох эсвэл инженерчлэлийн чиглэлээр хамгийн багадаа 5 жилийн ажлын туршлагатай Өрөмдлөг болон цооног тоноглох материалын систем, тэдгээрийн техникийн хэрэглээний талаарх сайн мэдлэгтэй Техникийн шаардлага, зураг төсөл болон инженерийн баримт бичгийг боловсруулах, хянах, тайлбарлах чадвартай Материалын нийцэл, интерфэйс менежмент болон чанарын шаардлагын талаарх ойлголттой Техникийн шаардлага, инженерийн зураг төсөл болон техникийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай Материалын техникийн үнэлгээ хийх, нийцлийг хянах зорилгоор нийлүүлэгч, үйлдвэрлэгч болон худалдан авалтын баг, үйл явцтай техникийн түвшинд харилцан ажилласан туршлагатай Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний харилцааны чадвартай MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын програмууд дээр ажиллах чадвартай Бие даан ажиллах, өөрийн үүрэг хариуцлагыг хүлээх чадвартай байх. Үйл ажиллагаа, худалдан авалтын болон бусад хэлтсүүдтэй уялдаа холбоотой, зохион байгуулалттай хамтран ажиллах өндөр чадамжтай байх. Ажлыг системтэй, нягт нямбай, чанарт төвлөрсөн хандлагаар гүйцэтгэх чадвартай байх. Байршил: Дорноговь 14/14
Нэмэлт хангамжтай
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 94970303, 77130303
АНКЕТ БӨГЛӨХ