• Youtube
  • Instagram


Цахилгааны инженер ажилд авна.





Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, түншлэлд суурилсан хамтарсан хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Оюу толгой ХХК (ОТ) нь 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг зарцуулан, 5 жилийн хугацаанд Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудтай хамтран ажиллана.

Чиг үүрэг: 

1. Төслийн ХАБЭА
1.1. Төслийн ХАБЭА-ны төлөвлөгөөг боловсруулахад оролцох, хэрэгжилтийг хангуулах, хянах
1.2. Төслийн ХАБЭА-ны хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг мөрдөх

2. Төслийн төлөвлөлт
2.1 Барилга угсралтын ажил гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулах
2.2 Барилга угсралтын ажил гүйцэтгэх аргачлал боловсруулах
2.3 Талбайн зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах
2.4 Чанарын үзлэг шалгалтын төлөвлөгөө боловсруулах 
2.5 Чанарын үзлэг шалгалтын хуудас болосвруулах
2.6 Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд тавигдах техникийн шаардлага боловсруулах

3. Төслийн гүйцэтгэл, хэрэгжилт
3.1 Барилга угсралтын ажил гүйцэтгэх төлөвлөгөө, аргачлалыг хэрэгжүүлэх, шаардлагатай өөчрлөлтийг оруулах, шинэчлэх
3.2 Барилга угсралтын ажлын гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавих, талбайн зохион байгуулалтын удирдлагаар хангах, гүйцэтгэгчид талбайн зааварчилгаа өгөх
3.3 Зураг төслийн алдаа илрүүлэх, техникийн асуулга тодруулга боловруулах, шийдэл санал гаргах
3.4 Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгавар, зааварчилгааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах
3.5 Төслийн барилгын ажлын хүрээнд эрсдэл болон асуудлыг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээ авах
3.6 Барилга угсралтын үе шатны ажлын уялдаа холбоог хангах, бусад чиглэлийн инженерүүдтэй уялдаж ажиллах

4. Чанарын хяналт, баталгаажилт
4.1. Чанарын үзлэг шалгалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлтийг тайлагнах
4.2. Материал хүлээн авах үзлэг шалгалтыг хэрэгжүүлэх, баталгаажуулах
4.3. Шаардлагатай тохиолдолд үйлдвэрийн үзлэг шалгалт хийх
4.4. Ажил гүйцэтгэлийн явцыг шалгах, чанарын үзлэгийг хийх, баталгаажуулах
4.5. Чанарыг тайлагнах, шаардлагатай бол засч залруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
4.6. Барилга угсралтын ажилд чанарын хяналт хийх, зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгүүлэх, үл тохирол илэрсэн тохиолдолд оролцогч талуудад үл тохирлын мэдэгдэл хүргүүлэх, үл тохирлыг арилгуулах арга хэмжээ авах, үл тохирлыг залруулсан тайлан баталгаажуулах

5. Төслийн тайлан, мэдээлэл
5.1. Туслан гүйцэтгэгчийг чиглүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах
5.2. Туслан гүйцэтэгчид өдрийн тутмын ажлын зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах
5.3. Төслийн 7 хоногийн тайланг боловсруулах
5.4. Комиссын болон техникийн баримт бичиг бүрдүүлэлтийг хийх 
Төслийн хурал уулзалтад оролцох

Шаардлага: 

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжил: Цахилгааны инженер мэргэжилтэй. Мэргэшсэн инженер байх нь давуу тал болно.
  • Туршлага: Барилгын салбарт 3-аас дээш жил ажилласан байх. Олон улсын төслүүдэд ажилласан бол давуу тал болно.
  • Ур чадвар: Зохион байгуулах, нууц хадгалах, ёс зүйтэй, эерэг зөв хандлагатай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, нээлттэй, Асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гаргах чадвартай байх.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Захиалагчийн хяналт хийн ажилласан туршлагатай байх нь давуу тал болно.

Сонирхож буй ажил горилогч нь дараах бичигт баримтыг бүрдүүлэн 2024/07/19-ний 17:30 цагаас өмнө info@caml.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү.

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

• Иргэний үнэмлэх

• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

• Цээж зураг 1%

Мөн 77130303, 94930303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.