Ахлах гидрогеологич ажилд авна.
2024-01-19
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Ахлах Гидрогеологич албан тушаалын ажлын байрны гол зорилго нь Байгаль орчны хэлтсийн хүрээлэн буй орчны багийн ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төслийн усны нөөцийг үнэлэх, тайлан мэдээ бэлтгэх, усны хяналт шинжилгээний хөтөлбөрийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээн ажиллана.
Ажлын чиг, үүрэг:
- Гидрогеологийн хайгуул судалгааны үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгасан ашиглалтын худгууд болон хяналтын цооногууд, малчдын гар худаг, булгууд болон бусад уст цэгүүдэд тогтмол хяналт шинжилгээ хийх арга, аргачлалыг боловсруулах.
- ОТ уурхайн ундны, түүхий, савласан болон ахуйн хэрэглээний усны цэгүүд, Хаягдлын Сан орчмын уст цэгүүд, Бохир Ус Цэвэрлэх Байгууламж, цөөрөм болон булаг шанднаас усны химийн болон нян судлалын дээж авах.
- Усны хяналт шинжилгээгээр цуглуулсан усны түвшин болон чанарын мэдээллийг уурхайн байгаль орчны санд нэгтгэх
- Усны түвшин болон чанарын мэдээ, тоо баримтыг илүү цэгцтэй ойлгомжтой байдлаар үзүүлэн танилцуулах.
- Усны хяналт шинжилгээний мэдээнд үнэлгээ өгөх, аливаа өөрчлөлт нөлөөллийг урьдчилан үнэлэх, сэргийлэх аргах хэмжээг төлөвлөх
- Усны чанарын мэдээллийг холбогдох MNS900-2018 болон MNS4943-2015 стандарт үзүүлэлттэй харьцуулан үнэлгээ өгөх.
- Шаардлагатай уст цэгүүдийн усанд талбар дээр нь усны чанарын тестийг гүйцэтгэж үнэлгээ гаргаж, холбогдох арга хэмжээг санал болгох
- Устай холбогдолтой үл нийцэл болон ослыг тайлагнаж засаж залруулах арга хэмжээг санал болгон хэрэгжүүлэх.
- Төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гидрогеологийн өөрчлөлтөд мэргэжлийн дүн шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг хүлээнэ.
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн тайлан бэлтгэх одоогийн мониторингийн хөтөлбөрийн үр дүнд үнэлэлт дүгнэлт хийх
- Орон нутгийн засаг захиргаа иргэд, малчидтай хийх хурал зөвлөгөөнд оролцох, төслийн үйл ажиллагаа, усны нөөцийн талаар тайлбар өгөх, УХШХ-ийн үр дүнг хэлэлцэн үнэлэх, аливаа устай холбоотой санал гомдолд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
- Гүйцэтгэж буй бүхий л үйл ажиллагаанд Компанийг аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого, стандартуудыг мөрдөн ажиллах
Шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. /Гидрогеологи, Геологийн шинжлэх ухаан эсвэл бусад үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл/
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
- MS office programm дээр ажиллах ур чадвартай байх
- Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
- Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх
Гэрээний хугацаа: 4 сар
Байршил: УБ оффис/on-site
📩 CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
📞 Мөн 77130303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.