Үйлдвэрийн техникч ажилд авна.
2025-05-27
Ажил үүрэг, хариуцлага:
Ажил үүрэг:
- Компанийн ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
- Ахлах мэргэжилтнийхээ багийн идэвхтэй, санаачлагатай гишүүн байж Компанийн ногоон зан үйлийг алхам бүртээ хэрэгжүүлэх замаар хамт ажилладаг хүн бүртэй ажлын сайн харилцаа бий болгох;
- Өдөр тутмын баяжуулах процессийн гүйцэтгэлийг хянах, асуудлыг ойлгож оношлох, засаж залруулах аргыг олох, дүгнэлт гаргах;
- Ахлах ажилтны даалгасан ажил үүргүүдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, тухайлбал нарийн хэмжүүрийн төхөөрөмжүүдэд тохиргоо хийх, процессийн балансын цэгүүдээс дээжлэлт хийх, үйлдвэрийн туршилт, сорьцлолтын ажлуудад оролцох
- Талбайн оператор болон ахлах ажилтантай нягт хамтран ажиллаж шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх
- АnStat, PSM-үүдийн ажиллагаа, уншилтыг сайжруулж болох арга зам, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг байнга эрэлхийлж үйлдвэрт нэврүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Нарийн хэмжүүрийн металлургичид ажлаа тайлагнаж өдөр тутам гүйцэтгэх ажил үүргийн чиглэл, даалгаварыг авах, асуудлыг оношлох, арилгах заавар зөвлөмжийг авч ажиллах
- AnStat, PSM, шингэн азотын генератор, нарийн хэмжүүрийн төхөөрөмжүүд, усны урвалжийн төхөөрөмжүүдийн найдвартай, хэвийн ажиллагааг хянаж шаардлагатай ажлууд дээр Засварын хэлтсийн механик, цахилгаан, төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх
- Хариуцсан тоног төхөөрөмжийн уншилт хэвийн эсэхийг шалгаж шаардлагатай тохируулгын ажлыг гүйцэтгэж, уншилтыг нь зөвшөөрөгдсөн алдааны хязгаарт нь бариулж ажиллуулах
- Ажилтан нь менежерээсээ эсхүл дээд шатны менежерээсээ дараах асуудлууд дээр туслалцаа авч болно:
- Бизнесийг өргөн утгаар нь харж, миний ажил үүнд хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход
- Багийн үйл ажиллагааг сайжруулахад
- Хэрхэн ажил үүргийн зөв түвшиндээ ажиллаж, ажлаа бүрэн утгаар нь сайн хийх вэ гэдэгт
- Ажилтныг ажлаас чөлөөлөхөд хүргэж болзошгүй асуудалд
- Өөрийн хянаж чадахгүй бусад асуудлууд
Шаардлага:
- Баклавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Ашигт малтмал баяжуулалтын технологи, Металлурги, Электроникийн инженерийн чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэл.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Гэрээний хугацаа: 6 сар
Байршил: On-Site 14/14
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
Цээж зураг 1%
Мөн 77130303, 94970303, 85840303 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.