• Youtube
  • Instagram


Гэрээт өмгөөлөгч ажилд авна





Уул уурхайн компанид Гэрээт өмгөөлөгч ажилд авна.
 Үүрэг даалгавар
 Энэхүү үйлчилгээний зорилго нь Компанийн бодлого, журам болон хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээнд дараах үүрэг даалгаварыг хүлээнэ. Үүнд:
 • Аливаа хуулийн холбогдолтой асуудалд нягт нямбай судалгаа хийж, оновчтой, үр ашигтай, үндэслэлтэй хуулийн зөвлөгөөг цаг тухайд нь шуурхай дэмжлэг өгөх;
• Компанийн бүх төрлийн гэрээ, хэлцлүүдийг боловсруулах, хянах болон гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа асуудалд шаардлагатай хуулийн зөвлөгөөг тухай бүр шуурхай өгөх;
• Компанийн газар, хэлтсүүдтэй нягт холбоо харилцаатай ажиллах, хууль тогтоомж, журмын өөрчлөлттэй холбоотойгоор байгууллагын үйл ажиллагаа, өдөр тутмын ажилд тулгарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хуулийн эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдлийг бууруулах шийдлийг байнга эрэлхийлэн ажиллах;  
•  Байгууллагын дотоод дүрэм, журмуудыг хянах, анализ хийх, тэдгээрт зөвлөгөө өгөх;
• Шүүх, арбитрын хэрэг маргаанд компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж оролцох;
• Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах;
• Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэх мэт.
 Тавигдах шаардлага
· Эрх зүйч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
· Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх.
· Өмгөөлөгчөөр 3 (гурав)-с доошгүй жил ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
· Англи хэлний өндөр төвшний мэдлэгтэй, монгол болон англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх,
· Microsoft Excel болон өргөн хэрэглээний програм ашиглах компьютерын өндөр чадвартай байх
· Багаар ажиллах чадвартай байх,
Шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
 · Товч намтар
·  Өмгөөлөлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар
· Эрх зүйч болон өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагын талаарх товч танилцуулга
Ажлын нөхцөл: Хэвийн
Анкет хүлээж авах хугацаа: 2023 оны 1 сарын 10-ны өдрийг дуустал
CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.
• Иргэний үнэмлэх
• Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат
• Цээж зураг 1%
Мөн 77130303, 99099165 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.