• Youtube
  • Instagram


Мэдээлэл харилцаа ба медиа хариуцсан менежер ажилд авна.





Ерөнхий шаардлага:

  • Сэтгүүлч, олон нийтийн харилцаа, маркетинг, мултимедиа, хэвлэл мэдээлэл, 
    бизнесийн удирдлага эсхүл холбогдох чиглэлээр мэргэшсэн байх
  • Магистр ба түүнтэй адилтгах боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан 
    зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, мэдээлэл харилцаа, медиа менежментийн 
    чиглэлээр 5-7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Adobe Creative Suite (Photoshop, Illustrator, Premiere Pro, InDesign), Canva 
    программ ашиглах чадвартай 
  • Медиа, видео бүтээх програм хангамжийг ашиглаж чаддаг байх
  • Монгол, англи хэлээр чөлөөтэй ярьдаг (зайлшгүй), аман болон бичгийн харилцааны 
    өндөр ур чадвартай байх

Ажил үүрэг:

• Удирдлага болон оролцогч талуудтай хамтран сангийн мэдээлэл харилцаа, медиа, брэндийн стратегийг 
боловсруулах, хэрэгжилтийг удирдах. 
• Сангийн стратеги зорилго, төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын өгөөжтэй уялдуулан жилийн болон 
улирлын мэдээлэл харилцааны төлөвлөгөө боловсруулах. 
• Сангийн мэдээлэл харилцааны төсвийг бэлтгэх, удирдах, хэрэгжилтэд хяналт тавих.
• Байгууллагыг төлөөлөн ажиллах, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирсэн санал асуулга, хүсэлтэд 
хяналт тавих, хариу өгөх.
• Платформ/сувгийг хослуулах, зорилтот хэрэглэгчид, тактик ажиллагаа, болон хэвлэн нийтлэл, 
сурталчилгааны арга хэмжээ, кампанит ажилд зориулан хэвлэл мэдээллийн форматтай холбоотой бодит 
мэдээлэл бүхий зөвлөмж гаргах.
• Зорилтот хэрэглэгчид тулгуурлан үр дүнтэй мэдээлэл харилцааны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх. 
Орон нутгийн хамтын ажиллагаа, оролцоонд зориулан материал бэлтгэх, орон нутгийн хэмжээнд сувгуудыг 
тодорхойлох.
• Орон нутгийн хамтын ажиллагаа, оролцоо, зөвлөгөө хэлэлцүүлгийг удирдах, дэмжих.
• Сангийн сошиал медиа, Вэб хуудас болон бусад платформыг хянах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 
шинэчлэх.
• Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн хамтрагч түншүүдтэй стратегийн болон өдөр тутмын үр 
дүнтэй хамтын ажиллагааг ханган ажиллах. 
• Хэвлэл мэдээлэл болон мэдээлэл харилцааны материал боловсруулах; шаардлагатай бол хэвлэлийн мэдэгдэл, 
ярилцлага, үндсэн товч мэдээлэл, маркетингийн материал, сошиал медиа маркетингийн контент зэргийг 
бэлтгэн боловсруулах.
• Рио Тинто Монгол компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа болон ОТ-н Хамтын ажиллагаа, 
мэдээлэл харилцааны багийн үр дүнтэй харилцаа холбоог удирдах, багуудын хамтын хүчин чармайлт, 
харилцан уялдаа холбоог ханган ажиллах. 
• ОТ-н ажилтнуудад сангийн ажлыг онцлон харуулах дотоод мэдээлэл харилцааны материалыг бэлтгэх, 
боловсруулах.
• Шинэ болон хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэл харилцааг дэмжихтэй холбоотой шаардагдах нэмэлт ажил 
үүрэг гүйцэтгэх.
• Харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэрээт байгууллагыг удирдан чиглүүлэх.
• Байгууллагын нэр хүндтэй холбоотой эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ 
боловсруулах.
• Албан тушаалын үндсэн чиг үүрэгтэй холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Гэрээний хугацаа: 1 жил

Байршил: UB 5/2

CV-ийг "info@caml.mn" хаягаар хүлээн авна. Та доорх бичиг баримтын хуулбарыг хавсарган илгээнэ үү.

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн диплом, үнэмлэх, сертификат

Цээж зураг 1%

Мөн 94970303, 77130303